“Бэлэгтэй зул сар” сүлд модны наадам болно

Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг шинэ жил айсуй. Өглөө босох тоолондоо “Шинэ жил хэзээ болох вэ, сүлд модоо хэзээ засах вэ” хэмээн асуух бидний үрс хичнээн хөөрхөн гээч. Тэгвэл тэр л бяцхан үрсээ баярлуулах хамгийн гоё сүлд модны наадам энэ сарын 19-нд эхлэх гэж байна шүү, эцэг эхчүүд ээ.
Энэ сарын 19, 20, 21-нд UB паласын Концертын их танхимд “Бэлэгтэй зул сар” хэмээх хүүхдүүдэд зориулсан сүлд модны наадам болох гэж байна. Уг тоглолт-наадамд хүүхэд бүхний хайртай жүжигчин дуучнаас эхлээд өвлийн өвгөн, цасан охин, шидтэн, хар санаат шулам, авьяаслаг эльфүүд, алиалагчид гээд бүгд хүрэлцэн ирнэ.
“Бэлэгтэй зул сар”-д ирсэн хүүхэд бүр дуучин Баярцэнгэл, А.Хишигдалай, жүжигчин О.Дөлгөөн, Ганзориг, Баярмагнай, Гэрэлцэцэг гээд хүндэтгэн хайрладаг хүмүүсийнхээ бэлдсэн сюрприз, үзүүлбэрийг үзэхийн зэрэгцээ хоёр супер азтаны нэг нь та ч болох боломжтой шүү.
Ингээд гайхамшгийг бодитоор мэдрэхийн зэрэгцээ хүүхэд бүр гэртээ харихдаа өвөр дүүрэн бэлэгтэй буцахыг хүсвэл дараах хаягаар холбогдохоос гадна 1900-1950-аар тоглолтын тасалбараа үнэ төлбөргүй захиалж болно. “Бэлэгтэй зул сар” тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, билет захиалгын талаар лавлахыг хүсвэл 98288002, 99621555 утсанд хандана уу.
