Дуучин Ч.Цэлмүүн С.Сэрчмаагаас уулчлалт гуйлаа

Шинэ жилийн уур амьсгал орж уран бүтээлчид шинэ жилтэй холбоотой уран бүтээл гаргадаг. Тэгвэл Залуу дуучин Ч.Цэлмүүн болон “нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа нар дуучин С.Сэрчмаагийн дуулсан “Шинэ жил жил ирлээ” хэмээх дууг зөвшөөрөлгүй дуулсанд дуучин С.Сэрчмаа дургүй буйгаа мэдэгдэл гарган илэрхийлсэн байна. Мэдэгдэлд “Дуучин Ч.Цэлмүүн болон “Нэгэн зүгт” хамтлагийн Заяа нарын дуулсан “Шинэ жил ирлээ” дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч дуучнаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй юм. Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан нь ямар нэг ашиг сонирхлоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж шинэлэг юм хийхгүй хүний дуу булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна” хэмээжээ. Харин залуу дуучин Ч.Цэлмүүн “Сэрчмаа эгчээ, уучлаарай! Би санал тавьсны дагуу л дуулсан болхоос албаар ингээгvй юм шvv!!!” хэмээн уучлалт гуйсан байна.









