Францын алдарт гитарчин Тибу Куван Монголын тайзнаа тоглоно
Монгол Францын төв, Францын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Францын алдарт гитарчин Тибу Кувани өнөөдөр “Black Box” театрт 19 цагаас тоглоно. Тибу Куван нь 20 насандаа олон улсын 13 шилдэг шагналыг хүртсэн ганц уран бүтээлч юм байна.
29 насандаа буюу өнгөрсөн оноос дэлхийн 120 гаруй орноор аялж, 1000 гаруй тоглолт хийснийхээ ойг тэмдэглэсэн бөгөөд томоохон тоглолтуудаас дурдвал АНУ-ын Нью Йорк хотын Carnegie Hall, Хятадын хориотой хот, ОХУ-ын Москвагийн Чайковский театр, Лондоны Wigmore Hall, Парисын Les champs Elysees театр, Мюникын Gasteig театрын тоглолтууд аж. Ази дахь аялан тоглолт нь манай улсаас өндөрлөж байгаа гэнэ. Sony Music-ийн албан ёсны төлөөлөгч гитарчин бөгөөд түүний нэртэй гитарыг гитарын үйлдвэрлэгч Sevillana “Antonio Bernal” үйлдвэрлэсэн байна. Монгол Францын Төв түүний тоглолтыг арванхоёрдугаар сарын 3-ны 19 цагаас Black Box театрт зохион байгуулахаар болжээ. Мөн гитарчин Тибу Куван нь Хөгжим Бүжгийн Коллеж, СУИС-ийн Хөгжмийн Урлагийн Сургуулийн суралцагчдад сургалт хийхээр төлөвлөсөн байна.


