“Цөмөөхэй” балетын тасалбарыг худалдаанд гаргалаа

2014 оны 12 сарын 03

Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Монголын балетын хөгжил сан”, НЗДТГ-тай хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг  МУГЖ Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна. “Цөмөөхэй” балетад зориулж энэ шинэ жилийн хамгийн том гацуур модыг засч байгаа  бөгөөд үзэгч хүүхдүүдэд зургаа татуулах, амттаны мухлагт зочилж, балетаа үзэх боломжтой болно. Дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетын тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан бөгөөд ДБЭТ-ын кассаар суудлаасаа шалтгаалан 20 000 төгрөгөөс дээш үнэтэйгээр зарагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13119
0 эможи
keyboard_arrow_up