ОУХМ Н.Лхамаа "Дакар ралли"-д уралдана

2014 оны 12 сарын 02

Автомашин, мотоциклийн олимп буюу “Дакар ралли”-д Монголоос энэ жил анх удаа автомашины төрөлд ОУХМ Н.Лхамаа болон түүний багийнхан уралдах гэж байна. Уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 3-17-ны хооронд Аргентина улсад болно. Манай тамирчид Унгарын “Uniqa Sandlander” багтай хамтран оролцож байгаа юм. ОУХМ Н.Лхамаагийн хувьд 2013, 2014 онуудад “Дакар ралли”-д мотоциклийн төрөлд уралдаж байсан юм. Унгарын багийнхан тэдний унаж уралдах автомашиныг бэлтгэж өгсөн бөгөөд саяхан багийнхан уралдааны үеэр унах механикийн машинаа Унгарт хүргээд, уралдах машинтайгаа хамт Өмнөд Америк руу ачуулаад иржээ. Тэд ирэх сарын 12-18-ны хооронд Өмнөд Америкийк зорино.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13070
0 эможи
keyboard_arrow_up