Нийтийн дуучдын "Алтан хуур-2014" наадмын улаан хивсний ёслол болно

2014 оны 4 сарын 10

Нийтийн дууны шилдгийн шилдгийг тодруулах "Алтан хуур-2014" наадам энэ сарын 22-нд "Монгол бөхийн өргөө"-нд болох юм байна. Есөн жилийн дараа дахин тоглогдож буй уг наадамд нийтийн дууны шилдэг уран бүтээлчид, үе үеийн хөгжмийн зохиолчид, яруу найрагчид оролцохоор болсон байна.

 

Тэрээр улаан хивсний ёслол зохион байгуулж байгаагаарай энэ жилийн наадам илүү сонирхолтой, өргөн цар хүрээтэй болох аж.
"Алтан хуур" наадам нь анх 2005 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үедээ 68 уран бүтээлчид өрсөлдөн, шилдгүүдээ тодруулж байсан билээ. Мөн  "Алтан хуур" наадам нь дараах 12 номинациар шилдгүүдээ тодруулах ажээ.

  1. Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин
  2. Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин
  3. Нийтийн дууны шилдэг хос дуучин
  4. Нийтийн дууны шилдэг яруу найрагч
  5. Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч
  6. Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч
  7. Нийтийн дууны шилдэг концерт
  8. Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт
  9. Нийтийн дуучны шилдэг цомог
  10. Нийтийн дуучны шилдэг студи
  11. Нийтийн дуучны шилдэг видео клип
  12. Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1307
0 эможи
keyboard_arrow_up