"Гоёл-2015" наадмын шилдэгүүд Итали явна

2014 оны 12 сарын 02

Монголын дизайнеруудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл -2015” наадам өнгөрсөн сарын 28-нд загварын долоо хоногоор эхэлсэн. Жил жилийн “Гоёл” наадам нь шилдэг загвар өмсөгч, дизайнерыг тодруулдаг байсан бол энэ жилээс эхлэн шилдэг зурагчин, үсчин, нүүр будагчийг шалгаруулахаар болжээ. Шилдэгээр шалгарсан оролцогчид Италид болох олон улсын наадамд оролцох эрхтэй болох гэнэ.  Наадмын шилдэгдүүд энэ сарын 3-нд соёлын төв өргөөний тайзнаа тодрох юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13027
0 эможи
keyboard_arrow_up