Б.Амарсайханы тоглосон “Марко Поло” кино нээлтээ хийнэ

2014 оны 12 сарын 01

 

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан маргааш Нью-Йоркийн алдарт “Broadway” дахь “AMC Loews” театрт болох “Марко Поло” киноны албан ёсны нээлтэд оролцох аж.

Тэрбээр Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авч, тус улсыг зорьжээ. Жүжигчин Б.Амарсайхан “Netflix”-ын бүтээсэн “Марко Поло” хэмээх түүхэн кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин юм. Энэ түүхэн кино 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13008
0 эможи
keyboard_arrow_up