“Universe best songs-2014” наадмын гала тоглолт маргааш болно

2014 оны 4 сарын 10

“UBS” телевизээс 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй “Universe best songs-2014” наадмын шилдэг 18 оролцогч шалгарсан бөгөөд тэд маргааш гала тоглолтоо хийж, Гран-При шагналтнаа тодруулах юм байна.

 

“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор 3 сарын турш зохион байгуулагдаж байгаа “Universe best songs-2014” наадамд Монголын төдийгүй олон орны дуулах авьяастай 600 гаруй авьяастан өрсөлдөж, шилдэг 18 оролцогчийг тодруулаад байна. Зорилго бүхий мөрөөдлийнхөө төлөө ухаалаг алхам хийхийг уриалсан “Universe best songs-2014” наадмын шилдгүүд урлагийн анхны тайзнаа гарч, Гран-При шагналын төлөө хүчтэй өрсөлдөх гэж байна. Тэдний хэн нь хамгийн тод гэрэлтэж, авьяасаараа гялалзах бол гэсэн тааврын хариуг уншигч та маргааш хамтдаа тайлж болно. Өөрөөр хэлбэл 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15:00 цагт “UB palace”-ийн концертын их танхимд “Universe best songs-2014” наадмын Гала тоглолт, Гран при шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Шилдгүүдийн хамгийн хүчтэй дуулалт, хамгийн сонирхолтой үзүүлбэрийг сэтгэл догдлон үзэхийг хүсвэл та энэ урилгыг хүлээн аваарай. Гала тоглолтын үеэр энэ жилийн шилдэг 18 оролцогч үзэгчидтэйгээ анх удаа нүүр тулан уулзаж, танилцаж, шийдвэрлэх шатандаа бэлдсэн шилдэг дуунуудаа амьдаар дуулж сонирхуулах болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1291
0 эможи
keyboard_arrow_up