Г.Жамъян агны мэндэлсний 95 насны ой өнөөдөр тохиож байна

2014 оны 11 сарын 28

Өнөөдөр Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай морин хуурч Гомбодоржийн Жамъян агсны мэндэлсний 95 насны ой тохиож байна. Ойн хүрээнд Г.Жамъян агсны үр хүүхдүүд болон “Жамъян” сан, нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж хамтран ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр “Хүндэтгэлийн тоглолт” зохион байгуулах гэж байна. Тоглолтод Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Монгол Улсын “Морин хуур”-ын чуулга, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцоно. Түүнчлэн тоглолтонд Г.Жамъян агсны ач нар нь болох энэ цаг үеийн рок, попын томоохон төлөөлөгчид болох "Камертон хамтлагийн ахлагч Төрийн соёрхолт Д.Болд, "Никитон" хамтлагийн дуучин Б. Батчулуун нар оролцох юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12879
0 эможи
keyboard_arrow_up