"Хурд" хамтлаг шинэ уран бүтээлүүдээ танилцуулж эхэллээ

2014 оны 11 сарын 27

Эх орон, ээж аав, элгэн түмнийгээ магтан дуулсан олон гайхалтай бүтээлүүд нь Монгол туургатан даяар хит болон эгшиглэсээр байгаа “Хурд” хамтлаг сонсогч фенүүддээ зориулан шинэ уран бүтээлүүдээ танилцуулж эхэллээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд "Хурд" хамтлагийн урын санд 20 орчим шинэ дуу мэндэлсэнээс эхний ээлжинд 8-н дууг сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран "Нарлаг диваажин" хэмээх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг ийнхүү сар гаруй хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.

 "Нарлаг диваажин" төслийн хүрээнд өнөөдрөөс эхлэн 8-н дууг долоо хоног бүр цувралаар ирэх 12-р сарын дунд хүртэл “ETV” телевизээр гаргах аж. Түүнчлэн уг төслийн онлайн түгээгчээр www.URLAG.mn сайтын хамт олон ажиллаж, долоо хоног бүр шинээр гарч буй бүтээлийг онлайн орчинд түгээн сайтууд болон фесбүүкээр цацаж сонсогч фенүүдэд нь хүргэх нээ. Ийнхүү "Нарлаг диваажин" төслийг эхлүүлсэнээрээ урлагийн төлөө хүчин зүтгэж яваа уран бүтээлчиддээ "Шинэ уран бүтээл хийцгээе" хэмээн уриалж байгаа бөгөөд хэтэрхий хуучин зүйлээ малтах биш урлагийн ертөнцөд шинэ уран бүтээлүүдийг төрүүлэн гаргаж, ард түмнийг ухааруулсан, соён гэгээрүүлсэн бүтээлийг түгээх хэрэгтэй байна гэдгийг 20 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ түмэн олондоо хүргэсэн алтан хамтлагийн зүгээс санаачилж буй нь энэ ажээ. 

Ингээд та бүхэндээ "Нарлаг диваажин" төслийн хамгийн анхны уран бүтээлийг толилуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12811
0 эможи
keyboard_arrow_up