“On’n Off” продакшн 20 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ

2014 оны 11 сарын 25

Монголын хөгжмийн ертөнцөд томоохон байр суурийг эзэлдэг “On’n Off” продакшны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Монголын хамгийн анхны клип, рекламыг урласан тэд рок попынхныг нэг дор чуулуулдаг “Пентатоник” наадам, шинэ жилийн үдэш монголчууд тэр аяараа хүлээн догдлон үздэг “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэг болон монголд болж буй томоохон шоуг зохион байгуулсан гээд хөгжмийн ертөнцийн хамгийн хамгийн гээсн олон бахархалаараа 20 жилийн түүхээ зузаатгасаар яваа юм.

Тэдний 20 жилийн түүхийнхээ онцлох хэсгийг багтаасан ойн нэвтрүүлгүүдээ  телевизүүдээр цувралаар толилуулж байгаа.

Тэгвэл энэ сарын 29-ний бямба гарагт 17.00 цагт Соёлын төв өргөөнд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй монголын язгуур урлагийн дээжис, орчин үе болон сонгодог урлагийн шилдэг төлөөлөл оролцсон “On’n Off” продакшны 20 жилийн ойн тоглолт болох гэж байна.

Ойн тоглолтонд Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармони, УДБЭЧ-ын бүжигчид, Монгол Улсын Морин хуурын чуулга, БЦДБЧ-ын найрал дуучид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Харанга”, “Инээмсэглэл”, “Камертон” хамтлагууд, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хийлч Ч.Чинбат, Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Гавьяат жүжигчин, поп дива Б.Сарантуяа, Т.Ариунаа, хийлч Ч.Дэлгэрцэцэг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин С.Наран зэрэг уран бүтээлчид оролцоно.

Тоглолтын сурталчилгаанд дурдсанчлан цагийг эзэлж, сэтгэлийг хураасан шижир авьяастнууд On’n Off-ийн зүрхнээ зассан тайзнаа хуран чуулах нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12666
0 эможи
keyboard_arrow_up