“Гоёл-2015” наадам эхлэхэд гурван хоног үлдлээ

2014 оны 11 сарын 25

Загварын ертөнцийнхнийг нэг дор чуулуулдаг “Гоёл-2015” наадам товоо зарлалаа. Энэ сарын 28-наас ирэх арванхоёрдугаар сарын 3 хүртэл наадмын үйл ажиллагаа үргэлжлэх юм байна. Өнгөрсөн жилүүдэд “Гоёл” наадам загварын долоо хоногоор үзэгчидтэй уулздаг уламжлалтай болсон бөгөөд энэ удаад ч “Blue Sky”-ын “Crystal” танхимд “Монголын загварын долоо хоног” болох нь ээ.

Монголын Дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинациудад  бүтээлээ өрсөлдүүлэх бөгөөд загварын агентлагуудын 100 модель тэдний бүтээлийг тайзнаа амилуулах аж.

Харин “Гоёл-2015” наадмын шилдгүүд ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодрох юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12648
0 эможи
keyboard_arrow_up