БИ... тоглолтын хэвлэлийн бага хуралд урьж байна

2014 оны 11 сарын 24

Монгол улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян өөрийн анхны бие даасан БИ... тоглолтоо үзэгчдээ хүргэхэд бэлэн болжээ. 

БИ...  тоглолтонд удирдаач УГЗ  Б.Ганбатын удирдлаганд  Баянмонгол джаз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ,   Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид,   МУ-ын филармоний гоцлол дуучин Нарка , Мотив хамтлагийн дуучин Ганбаа зэрэг мэргэжлийн  уран бүтээлчдээс бүрдэх томоохон баг бүрэлдэхүүн оролцоно.

МУ-ын Филармоний тайзнаа 11-н сарын  28, 29 нд тоглогдох  БИ... тоглолтын  тасалбарын 90 гаруй хувь нь үзэгчддээ хүрчээ. БИ... тоглолтын хэвлэлийн бага хурал   МУ-ын филармони дээр 11-н сарын25 нд 12:00цагт болно. Таатай мэдээ дуулгахад  ирсэн сэтгүүлчдэд дуучин Насаа анхны ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ цомгоо өөрийн гарын үсгээ зурж бэлэглэнэ. 

Хэвлэлийн бага хуралд дуучин Л.Насанбуян,Баян-Монгол джаз найрал хөгжмийн ерөнхий удирдаач Б.Ганбат УГЗ, дуучин Б.Сарантуяа МУГЖ, Д.Ухнаа Найруулагч,  МУСГЗ, ОХ-ны Буриад улсын УГЗ Б.Долгион Ая зохиогч, МУСГЗ найруулагч Aррle production-ны захирал Б.Анхтуяа  нар оролцоно. Телевизийн хөгжмийн нэвтрүүлэг, сонин сэтгүүл болон сайтын  соёл урлагийн сэтгүүлчид ТА бүхнийг Дуучин Л.Насанбуянгийн БИ... тоглолтын хэвлэлийн байга хуралд урьж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12624
0 эможи
keyboard_arrow_up