Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит яруу найрагчдын “Хүрэл тулга-2014” наадам боллоо
2014 оны 4 сарын 09

Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх туурвих урлагт сургах зорилготойгоор 2 жилд 1 удаа Монголын Хүүхдийн ордноос "Хүрэл тулга-2014" наадмыг зохион байгуулагддаг. Уг наадам нийслэлийн хэмжээнд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болж өндөрлөлөө. Тодруулбал, Энэхүү наадамд 34 дүгээр сургуулийн 6в ангийн сурагч О.Бат-Эрдэнэ III байрыг, 10 дугаар сургуулийн 8а ангийн сурагч Б.Сэвжидмаа тусгай байрыг тус тус эзэлж Улсын наадамд оролцох эрхтэй боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1250
0 эможи