Хүүхдийн жүжгийн уралдаан зарлалаа

2014 оны 11 сарын 20

Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театраас  санаачлан тус аймгийн 26 сургууль, 19 соёлын төв бэлтгэл ажилдаа оржээ. Энэхүү жүжгэнд Хүүхэд өөрөө тоглох, Мэргэжлийн жүжигчид хүүхдийн жүжигт тоглох, Хамтарч тоглох гэсэн гурван шаардлага тавьжээ. Монгол оронд хоёрхон Хүүхдийн театр байдаг бөгөөд нэг нь тус аймагт байдаг тул хүүхдийн жүжгийн төрөлд ихээхэн анхаарч ажиллахаа уран бүтээлч, удирдлагууд нь мэдэгдэж байна. Одоогоор хүүхдийн уран бүтээл хийхэд зохиолын сонголт бага тул дэлхийн сонгодог болон ардын аман зохиолоос сонгож авч байгаа юм. Ирэх сарын тавнаас наймны хооронд шалгаруулах бөгөөд шалгарсан жүжгийг ирэх оны “Гэгээн муза” наадамд өрсөлдүүлэхээр бэлдэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12389
0 эможи
keyboard_arrow_up