Монгол туургатны дуулаачийн наадмын шүүгчээр Ж.Алтанцэцэгийг урьжээ

2014 оны 11 сарын 20

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, залуу дуучин А.Хишигдалай нар Тува улсын нийслэл Кызылыг өнөөдөр зорилоо. Тэд тус улсад энэ сарын 21-23-нд болох Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” олон улсын дуулаачдын наадамд оролцохоор яваа юм. Олон улсын дуулаачдын наадмын энэ жилийн шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийг урьсан байна. Харин дуучин А.Хишигдалай Монгол Улсыг төлөөлөн тус наадамд оролцох аж. Тэрбээр 2001 онд тус наадамд “Мандах нар” дуугаараа оролцож, Гран-при шагналын эзэн болж байжээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12384
0 эможи
keyboard_arrow_up