Монголын алтан хоолойтнууддаа амжилт хүсье

2014 оны 11 сарын 19

Монголын сонгодог урлагийн театрын найман залуу дуучин ОХУ-ын "Большой театр"-ын тайзнаа Монголын алтан хоолойтнууд" тоглолтоо хийхээр өнгөрсөн даваа гарагт хойд хөршийг зорьлоо.

Монгол хүний хоолойн чадал, авъяас билгийг гайхуулж олон зууны түүхтэй дэлхийн сонгодог урлагийн түүхэнд эхний гуравт бичигддэг энэ алдартай театрын тайзнаа дуулна гэдэг дуурийн дуучин бүрийн мөрөөдөл хэдий ч биелээд байдаг нь тун ховор. Тэгвэл энэ ховорхон боломж манай театрын энэ цагийн өнгө төрхийг тодорхойлон яваа эдгээр дуучдад тохиогоод байна. Монголын сонгодог урлаг, дуурийн дуучдын чадал чансаа, хөгжил дэвшил дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хаахна яваагаа батлан харуулах томоохон боломж, бас том хариуцлага. Та бүхэндээ амжилт хүсье. Сайн яваад, их театрыг, их урлагийн ертөнцийг монгол хүний хоолойгоор доргиогоод, гайхуулаад ирээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12312
0 эможи
keyboard_arrow_up