Г.Анхаа арван насаар дүү бүсгүйдээ хаягджээ

2014 оны 11 сарын 19

Дуучин, жүжигчин, хөтлөгч гээд олон ажилтай Г.Анхаа арван насаар дүү жүжигчин Б.Мишээлтэй үерхэж, халуухан хайрандаа умбаж явсан цаг саяхан. Хаана ч хамтдаа явж харагдах болсон хосын үерхэл хэн бүхэнд таатай санагдаж тааламжтай хүлээж аваагүй.

Олон арван хүүхнүүдтэй орооцолдож ирсэн, хөөрхөн бүсгүйчүүдийг дэргэдүүрээ өнгөрөөдөггүй Анхаад жүжигчин Б.Мишээл илүү гоёдсон сонголт хэмээн хэвлэлээр бичиж байсан. Тэгвэл энэ бүхэн  нөлөөлсөн үү, яасан. Ямартай ч хос хоёрын дурлалын түүх хэдхэн сарын настай байжээ. Хоёр тийш болоод багагүй хугацааг үдэж байгаа ч, Г.Анхаа үе мултарсан амрагаасаа тийм ч хурдан салахыг хүсэхгүй байгаа гэнэ шүү.

Жүжигчин Б.Мишээлийг оюутны ширээнээс  босож амжаагүй байхад л, хандрах эрчүүдийн тоо тоймгүй олон байсан гэдэг. Тэгвэл тэрбээр хар залуугаараа хайр дурлалд шатаж, арван насаар ах залуутай хэлхэлдэж явснаас мэргэжилдээ эхлээд эзэн шиг эзэн болох гээд зүтгэж яваа бололтой. Г.Анхаатай харьцах ч үгүй байгаа гэнэ. Тэд эргэж нийлэх үгүйг цаг хугацаа л харуулах байх даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12306
0 эможи
keyboard_arrow_up