БАЯРТ МЭДЭЭ: Монгол залуу Азийн загварын шилдэг гэрэл зурагчин боллоо

2014 оны 11 сарын 14

“Asian Fashion Association”-иас жил бүрийн намар зохион байгуулдаг Азийн загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулах уламжлалт “Fashion Asia Awards” ёслолыг энэ жил БНХАУ-ын үсрэнгүй хөгжиж буй Чунчинь хотод зохион байгууллаа. Ази тивийн 14 орны хувцас загварын мэргэжилтнүүд, Азид төдийгүй тив дамнаж нэр нь түгсэн оддын чуулган 11-р сарын 02-06-ны өдөр болж шилдгүүдээ тодруулжээ.

“Fashion Asia Awards” нь загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, гэрэл зурагчин, стилист зэрэг нийт 13 төрөлд ШИЛДЭГ 5-ыг тодруулж, тэдгээр нэр дэвшигчид дундаасаа оны шилдгийг шалгаруулан өргөмжилдөг юм. Энэ жилийн тухайд Монгол улсаас Оны шилдэг загвар зохион бүтээгч /Ч.Мишээл/ /Pert a porte/, Оны шилдэг стилист /Б.Золжаргал/, Оны шилдэг загварын гэрэл зурагчин /Ж.Батсайхан/, Оны шилдэг эрэгтэй загвар өмсөгч /О.Амгаланбаатар/, Оны шилдэг загварлаг хөтлөгч /Х.Болорбат/ зэрэг нийт 5 төрөлд нэр дэвшиж, IC Creative Division студийн гэрэл зурагчин Ж.Батсайхан төрөлдөө тэргүүлэн, Азийн загварын ШИЛДЭГ гэрэл зурагчин гэх нэр төртэй шагналын эзэн болжээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12053
0 эможи
keyboard_arrow_up