"Мөнх цохилох зүрх" хандивын тоглолт болно

2014 оны 11 сарын 13

Facebook-ийн "Залуусын мартагдашгүй намар" групп болон Залуусын итгэл групп, Залуусын давалгаа ТББ-аас энэ сарын 14-ны өдөр "Мөнх цохилох зүрх" тоглолтыг зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо. Тус мэдээллийг "Мөнх цохилох зүрх" аяны зохион байгуулагч Д.Даваадорж, "Залуусын мартагдашгүй намар" группын гишүүн Т.Энхбаяр, А.Долгормаа, Н.Майдар нар өглөө. Тусс тоглолт нь дөрвөн настай Мөнххүслэн хүүгийн эмчилгээний зардлыг олоход зориулагдаж байгаа бөгөөд Мөнххүслэн хүүгийн хувьд анх хоёр сартайгаасаа зүрхний хүнд хавсарсан гажиг гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-д гурван жил гаран эмчлүүлж байгаа юм байна. Тус гажиг нь тухайн үед Монголдоо хамгийн анх удаа бүртгэгдсэн бөгөөд Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэнэ. Хүүгийн ээж олон улсын томоохон эмнэлгүүдэд удаа дараа хандсаны хүчинд Энэтхэг улсын Нью Дэли хотод байрлах Макс эмнэлэгт хагалгааг хийх боломжтойг ээжид нь дуулгасан байна. Тус хагалгааны төлбөр нь 15 мянган доллар /30 сая төгрөг/ бөгөөд "Залуусын мартагдашгүй намар" клуб 2014 оны 10 сарын 21-ээс хойш "Мөнх цохилох зүрх" сэтгэлийн аянг зохион байгуулж  одоогийн байдлаар 12 сая 823 мянган төгрөгийг цуглуулаад байгаа ажээ. Мөнххүслэн хүү энэ сарын 24-ны өдөр эмчилгээндээ явах бөгөөд тус хандивын тоглолтоор олсон мөнгөөрөө хагалгаанд орох юм байна. Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, СТА, Сэрчмаа, Sweetmotion, Лемонс, A Sound, Амархүү зэрэг 20 гаруй уран бүтээлчид оролцох бөгөөд тасалбарын хувьд 20000 төгрөгөөр борлуулагдах ажээ. Билетийг та бүхэн 95096088 дугаарт холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой ажээ. Тоглолт ирэх баасан гарагт Тусгаар тогтнолын ордонд 19 цагаас болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11966
0 эможи
keyboard_arrow_up