“Цөмөөхэй балет” бүжгэн жүжигт оролцогчдыг бүртгэж байна

2014 оны 11 сарын 13

Нийслэлийн ЗДТГ, Монголын Балетын Хөгжил Сантай хамтран зохион байгуулж байгаа  “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн Дуурь Бүжгийн Эрдмийн театрт 2014 оны 12-р сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд тоглох гэж байна.
Энэхүү бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэн тоглож байгаа бөгөөд энэ жил  өмнөх жилүүдээс илүү шинэчилж, АНУ-ын Бостон хотоос техник технологи, тайз, хувцас зэргийг худалдан авч, тоглох гэж байгаагаараа онцлог юм. Цөмөөхэй балетад бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог 8-12 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Тус жүжигт оролцох сонирхолтой хүүхдүүд Монголын Балетын Хөгжил Сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын касс болон жижүүр дээр 11 сарын 19 ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Шалгарсан хүүхдүүд  Хөгжим бүжгийн Коллежийн балетын анги болон Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх  мэт орны мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн симфони найрал хөгжимтэй бүжгэн жүжгийг тоглох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11942
0 эможи
keyboard_arrow_up