Харумафүжи, Ичиножёо нар өвдөг шороодлоо

2014 оны 11 сарын 12

Японы мэргэжлийн сумогийн энэ сарын тэмцээний дөрөв дэх өдрийн барилдаан боллоо. Өнөөдөр 69 дэх ёкозүна Хакухо Такарафүжиг, 71 дэх ёкозүна Какүрюү Тоёохэбикиг давсан бол 70 дахь ёкозүна Харумафүжи Точиоозанд унасан юм. Ингэснээр Харумафүжи часнаа доогуур бөхчүүдтэй дөрөв барилдахдаа хоёрт унаж, түрүүлэх бөхчүүдийн тооноос хасагдсан гэж хэлж болно. Учир нь башёгийн төгсгөлд аварга, арслангууд хоорондоо барилдах болохоор үлдсэн өдрүүдэд нэг ч унахгүй тэмцээнээ дуусгаж чадахгүйд хүрлээ.

Япон орныг доргиож байгаа сэкиваке Ичиножёо тэмцээний эхний өдрөөс л томчуудтай барилдсан. Тэрээр өнөөдөр озэки Гоэйдод унасан нь том сургамж боллоо. Кюүшюү башёд барилдаж буй манай бусад бөхчүүдээс Тамаваши Точиношинг, Кёкүтэнхо Токишорюүг, Араваши Шохозанг, Кёкүшюүхо Аюүмиг давсан байна. Харин Тэрүнофүжи хүчтэй озэки Кисэносатод унасан юм.

Арваннэгдүгээр сарын башёг ёкозүна Хакухо, Какүрюү, озэки Кисэносато, маэгашира Окиноуми, Кёкүтэнхо нар дөрвөн даваатай тэргүүлж байна. Маргааш буюу тав дахь өдөр Хакухо Тоёохэбики, Какүрюү Такарафүжи, Харумафүжи Икиой, Ичиножёо Такэказе, Тэрүнофүжи Тоёоношима, Кёкүтэнхо Сококурай, Араваши Миёогорюү, Кёкүшюүхо Чиёомарюүтэй барилдана.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11918
0 эможи
keyboard_arrow_up