Дуучин Д.Болдын "боди бие"-ийг бүтээгч нь

2014 оны 4 сарын 08

Төрийн соёрхолт дуучин Д.Болд бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлснээс хойш бие бялдар, гадаад үзэмжиндээ ч ихэд анхаарах болсон.Тэрбээр 10 жилийн турш фитнессээр хичээллэсэн ч гарын булчингаа л сайн хөгжүүлж, гараа л гайхуулахаас хэтэрдэггүй байлаа.

 

Учир нь 10 жилийн фитнессийн үр дүн нь ердөө л гартаа гайгүй сайн ороод, гэдэсний булчин нь санаанд нь хүртэл хөгжөөгүй аж.

Харин тэрбээр гурван жилийн өмнөөс клубээ сольж, “Сарангоо фитнесс” клубт хичээллэх болж, өмнө нь үр дүнг нь үзээгүй гэдсээ илтэд гайхуулахаар болж, бүх биеийн булчингаа санаандаа хүртэл хөгжүүлж чадсан байна.

Сайн багшийн заавраар ийн хичээллээд илт үр дүнд хүрсэн дуучин Болд багшдаа баярласнаа илэрхийлж, "10 жил би одоо юу хийгээд байсан юм болоо" гэж уулга алдсан гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1189
0 эможи
keyboard_arrow_up