Дуучин Т.Ариунааг үзэгчид нь их “санажээ”

2014 оны 11 сарын 12

Цоглог, эрч хүчтэй гэдэг үг дуучин Т.Ариунаагийн нэрний өмнө бичигддэг. Үүнтэй уншигч эрхэм авхай та ч маргахгүй биз ээ. Монголын дууны урлагт манлайлал болж яваа хөдөлмөрч, авьяаслаг уран бүтээлчид бий. Энэхүү жагсаалтанд МУГЖ Т.Ариунаа нэлээд дээгүүрт бичигддэг. Сонсогч фэнүүд нь түүнийг харахаараа өөрийн эрхгүй нүднээс гал, очийг мэдэрдэг хэмээн дуу алдацгаадаг. Өнгөрсөн амралтын өдөр болох энэ сарын 09-ны үдэш "UB Palace"-ийн концертын их танхимд тэрбээр өөрийн мянга мянган фэнүүдтэйгээ уулзсан юм. Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан шоу тоглолтонд дуучин Т.Ариунааа урилгаар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн. Тэрээр "Ирэх л гэж", "Жаргаж үзээгүй зул", "Нандин учрал" хит дуугаараа үзэгчдийг доргион, байлдан дагуулсан юм. Түүнийг дуугаа дуулж дуусаад тайзны ард орсон хойно нь ч танхим дүүрэн үзэгчдийн алга ташилт тасраагүй. Энэ нь үзэгчид гавьяат дуучнаа их санагалзсаны илрэл байлаа. Техникийн саатал гарч тог тасарсан ч дуучин Т.Ариунаа үзэгч фэнүүдтэйгээ хамтран дуугаа үргэлжлүүлэн дуулсаар жинхэнэ бут авсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11872
0 эможи
keyboard_arrow_up