“Гандан Уул-2014” шилдэг шүлэг шалгаруулна

2014 оны 11 сарын 12

Нийслэлийн Налайх дүүрэг дэх утга зохиолын  нэгдэл үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд зориулан яруу найргийн “Гандан Уул-2014” наадмыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадам нь “Утга зохиолын шинэ эрэлхийлэл, шинэ санаа, шинэ тэмүүлэл, эрмэлзлэл”-ийн дор явагдаж, шилдэг шүлэгчийг тодруулан алдаршуулахад оршиж байгаа аж. Наадам 2014 оны 11 дүгээр сарын 21-ний 11.00 цагт Налайх дүүргийн Соёл Урлагийн ордонд болох бөгөөд тэргүүн байрт шалгарсан яруу найрагчид нэг сая таван зуун мянган төгрөг, дэд байрт нэг сая дөрвөн зуун мянга, тусгай байрт шалгарсан дөрвөн яруу найрагчийг тус бүр зуун тавин мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11864
0 эможи
keyboard_arrow_up