Д.Оюунтуул маргааш БНСУ-ыг зорино

2014 оны 11 сарын 11

Эрдэнэт хотод аялан тоглолт хийж байх үедээ хувийн маргааны улмаас “Шинэ үе” продакшны жүжигчид нэгнийгээ халуун усаар түлж, эрүүл мэнд, гоо сайханд нь ноцтой хохирол учруулсан билээ.

Улмаар анхан шатны шүүхээс тус хамтлагийн залуу жүжигчин Ц.Алдармаад долоон жилийн хорих ял оноогоод байгаа юм. 

Түүний өмгөөлөгч болон гэр бүлийнхэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд дараагийн шатны шүүх хуралд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтайгаар оролцохоор зэхэж байгаагаа Ц.Алдармаагийн өмгөөлөгч мэдэгджээ.

Харин Д.Оюунтуулын хувьд биеийнх нь 31 хувь буюу түлэгдэлтийн 2А зэрэгтэй гэсэн эмчийн дүгнэлттэй байгаа юм. Тэрбээр шүүх хурлын дараа Улсын III төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тэгвэл Ц.Алдармаа амласандаа хүрч БНСУ руу эмчилгээнд явуулахаар болсон байна. Д.Оюунтуул маргааш БНСУ-ыг зорьж, гоо сайхны мэс засал хийлгэх аж. Тодруулбал,  биеийнх нь арьснаас авч нөхөн сэргээх буюу гоо сайхны мэс заслыг хийлгэхээр болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11782
0 эможи
keyboard_arrow_up