“H&M” брэндийн спорт хувцасны шинэ коллекц

2014 оны 11 сарын 07
Дэлхийн 53 улсад салбартай, Шведийн хувцас загварын “H&M” брэнд энэ намар спортын эрэгтэй, эмэгтэй хувцасны цоо шинэ коллекцоо гаргасан байна.
 
Уг өвөрмөц шийдэл бүхий загваруудыг АНУ-ын алдарт загвар зохион бүтээгч Александр Ван загварчилжээ.

Эдгээр хувцас нь фитнесс клуб, дасгал сургуулилтын үеэр болон чөлөөт байдлаар өмсөх зориулалттай ажээ.

Тус коллекцод агаар чөлөөтэй нэвтрүүлж, хөлсийг хурдан хатаадаг сийрэг материалаар хийгдсэн майк, шорт, платье болон гадуур хувцас, гутал, цүнх, боксын бээлий зэрэг багтсан байна.

Хөдөлгөөнд саадгүй, биед маш эвтэйхнээс гадна шинэлэг загвар бүхий брэндийн чанарлаг энэхүү хувцаснууд аль хэдий нь дуучин Рианна, модель Жоан Смолл нарын хүртээл болоод байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11635
0 эможи
keyboard_arrow_up