Өнөөдөр “НИЙЛЭХ БОДЛЫН ӨНГӨ” нэртэй сонгодог үдэш болно

2014 оны 11 сарын 06

 

Blue moon арт галерей ХХК-ын үзэсгэлэнгийн танхимд 2014.11 сарын 06-ны орой 18:30-21:30 цагийн хооронд НОМОНД ШИМТЭГЧДИЙН ХОЛБООНООС зохион байгуулж буй “НИЙЛЭХ БОДЛЫН ӨНГӨ” нэртэй сонгодог үдэш болох гэж байна.

“Номонд Шимтэгчдийн Холбоо” ТББ нь хүнлэг, оюунлаг ирээдүйн төлөө хамтдаа хэмээн уриан дор “Бүүк Кафе Монголиа” үндэсний хэмжээний томоохон төслийг анхлан санаачилж, 2014 оны 5 сараас эхлэн хэрэгжүүлсээр байна.

Уг холбоо нь төслийн хүрээнд “Номын жор” уулзалтаар ахмад зохиолчдыг урьж, тэдний амьдрал, уран бүтээлийн талаар яриа дэлгэн нийгэмд  чиглэсэн оюуны томоохон хөрөнгө оруулалт болохуйц ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааг Blue Moon арт галерей ивээн тэтгэн оролцож байгаа билээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88773410, 89806021 утаснаас лавлаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11527
0 эможи
keyboard_arrow_up