Хошин урлагийн “Нэгдсэн шоу” тоглолтын тасалбар эрэлттэй байна

2014 оны 11 сарын 05

Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан  "Нэгдсэн шоу" тоглолт энэ сарын 09-ны 19:30 цагт "UB Palac"-ийн концертын их танхимд болно. Тоглолтонд  "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Уг тоглолтын тасалбар аль хэдийнээ худалдаанд гарсан бөгөөд эрэлт ихтэй байна. Та тоглолтын тасалбараа "UB Palace"-ийн кассаар  20 мянга, 15 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа юм.

Урилгаар олны хайр, хүндлэлийг хүлээсэн дуучид оролцоно. Түүнчлэн "Нэгдсэн" шоу тоглолтыг "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид хөтлөнө. 

Дашрамд дуулгахад, монголын хошин урлагийнхан 20 гаруй жилийн түүхнээ 46000 гаруй удаа тайзнаа тоглож, 26 сая гаруй хүнд инээд бэлэглэж, 300 орчим удаа хандивын тоглолт зохион байгуулж үзэгч түмэндээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалыг бэлэглэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11456
0 эможи
keyboard_arrow_up