УДЭТ-ын 84 дэх үзвэрийн нээлт эхэллээ

2014 оны 11 сарын 05

УДЭТеатрын 84 дэх үзвэрийн жилийн нээлтэнд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Монгол Нюьсийн хэвлэлийн байранд боллоо. Тус хэвлэлийн хуралд УГЗ Д.Цэрэнсамбуу, АЖ Н.Сувд, УГЗ Ч.Найдандорж, МУГЖ Г.Урнаа СТА Наранбаатар, СТА Г.Эрдэнэбилэг нар оролцож 84 дэх үзвэрийн талаар болон өөрсдийн тоглож байгаа жүжгийн талаар мэдээллээ. УДЭТ-ын урын сангийн бодлогын нэгэн чухал хэсэг нь түүхэн сэдэвтэй бүтээл байдаг учраас 84 дэх үзвэрийн нээлтийг урын сан дахь түүхэн жүжгүүдээсээ дээжлэн үзэгч олондоо толилуулахаар болжээ. Үүний дотор Монгол улсад орчин үеийн театрын урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан зарласан түүхэн жүжгийн зохиолын тэргүүн байрын бүтээл "Гэгээн Муза" наадмын Гранпригийн шагналыг авсан Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" туульсын жүжиг, Б.Лхагвасүрэнгийн "Тамгагүй төр", С.Жаргалсайхан "Тэмүүжин", Д.Равжаагийн зохиолоос Б.Шартолгойн шинэчилсэн "Саран Хөхөө", Б.Лхагвасүрэнгийн "Атга нөж", Б.Шүүдэрцэцэгийн "Ану хатан", Д.Намдаг "Оролмаа", Б.Цогнэмэх "Тэнгэрийн хүү" зэрэг жүжгүүдийг  театрын тайзнаа тавихаар болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11454
0 эможи
keyboard_arrow_up