Hello Kitty 40 нас хүрчээ

2014 оны 11 сарын 04

Японд 1974 онд анх гарч ирэхдээ тэр нэр ч байхгүй, ажлын хувцас, охидын хэтэвч, улаан туузан дээрх муурын зулзаганы зураг төдий байжээ. Харин өнгөрсөн дөчин жилийн хугацаанд Hello Kitty өхөөрдөм, хөөрхөн брэнд болж хувирсан бөгөөд өнгөрөгч арваннэгдүгээр сарын 1 -нд түүний 40 жилийн ойг дэлхийн даяар тэмдэглэсэн юм. Олон мянган брэнд нэрүүдээс зөвхөн цөөхөн нь зах зээлийн хуулиар шалгарч үлддэг асар их өрсөлдөөнтэй Японы зах зээлд Hello Kitty шиг олон нэр төрөлтэй брэнд байхгүй. Харин Hello Kitty-д брэндийн бүх шинж чанар байдаг аж. Хүмүүс Hello Kitty-д үхдэгийн шалтгаан нь түүний төгс загварт бий гэж Японы массын соёлыг судлаач Такуро Моринага ярьсан байна.  Hello Kitty-г дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй болгоход түүний загвар, мөн ухаалаг маркетинг гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг билээ. Японы Санрио  компани Hello Kitty хэмээх брэндийг бий болгосноор мянга, мянган хүний хайрыг татсан янз бүрийн “өхөөрдөм, хөөрхөн” бүтээгдэхүүний бизнесийг цэцэглүүлсэн нь 40 жилийн нүүрийг үзжээ. Hello Kitty анх арваннэгдүгээр сарын 1-нд Kitty White нэртэйгээр Лондоны захын дүүргийн хаа нэгтээ мэндэлжээ. Санрио компани Hello Kitty-ийн төрсөн өдрийг арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг нь санамсаргүй тохиолдол биш бөгөөд үүнийг анх зохиосон дизайнер Юко Шимизугийн төрсөн өдөртэй нэг өдөр сонгосон юм байна. Санрио компани амжилтанд хүртлээ дардан шулуун замаар яваагүй ч Hello Kitty ямагт нэрийн хуудас нь болж иржээ. Hello Kitty загварын олон трендтэй хамтран олон нэр төрлийн бүтээгдэхүүнд ашигласан ч үндсэн загвар бараг өөрчлөгдөөгүй юм. Харин түүнээс бусад нь үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж ирсэн байна. Hello Kitty яг урьдынхаараа, гэхдээ үргэлж бусдаас өөр байсан нь түүний амжилтын нууц билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11406
0 эможи
keyboard_arrow_up