Түүхэн жүжгийн сарын нээлт баасан гаригт болно

2014 оны 11 сарын 03

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэхүү уламжлал ёсоор энэ сарын 7-нд түүхэн жүжгийн сар нээлтээ хийх гэж байна. Театрын үзвэрийн жилийн нээлт энэ өдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх бөгөөд театрын өмнөх талбайд ахмад уран бүтээлчидээс эхлээд улс төр, спорт зэрэг олон салбарын алдартнууд хуран чуулж уран бүжигчдийн болон морьтон баатруудын үзүүлбэр зэрэг олон олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна.

Ирэх баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-ны 18.00 цагаас тус театрын тайзнаа Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тоглох юм. Энэхүү жүжиг энэ сарын 21, 23-нд 18.00 цагт, 22, 29, 30-ны 17.00 цагаас тус тус тоглогдох аж.

Мөн "Эдип хаан" эмгэнэлт драмын жүжиг ирэх лхагва гариг буюу энэ сарын 5-нд 15.00 цагаас, Б.Шүүдэрцэцэгийн зохиол, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан” үндэсний түүхэн жүжгийг энэ сарын 8, 9-нд 17.00 цагт тус тус тоглоно.

Д.Равжаагийн "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжгийг энэ сарын 14-нд 19.00 цагаас, 15, 16-нд 17.00 цагт тоглох бол сарын төгсгөлд буюу энэ сарын 28-ны 19.00 цагаас Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга "Оролмаа эх" жүжгийг тоглосноор түүхэн жүжгийн сар өндөрлөх юм.

Мөн энэ сард “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг энэ сарын 9, 15, 23, 29-нд 11.00 цагт тоглох юм.

Ингээд Түүхэн жүжгийн сарын үзвэрийн хуваарийг танилцуулья:

  • 11.05-нд 15.00 цагаас "Эдип хаан" эмгэнэлт драмын жүжиг
  • 11.07, 21, 23-нд 18.00 цагаас, 22, 29, 30-ны 17.00 цагт "Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг
  • 11.07, 08-ны 17.00 цагаас "Ану хатан" үндэсний түүхэн жүжиг
  • 11.14-ний 19.00, 15, 16-нд 17.00 цагт "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжиг
  • 11.28-ны 19.00 цагт "Оролмаа эх" үндэсний түүхэн жүжиг
  • 11.09, 15, 23, 29-нд 11.00 цагт "Тэмүүжин" хүүхдийн жүжгийг тус тус тоглох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11331
0 эможи
keyboard_arrow_up