Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах боломжтой боллоо

2014 оны 11 сарын 03

УДБЭТ нь өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оны 10-р сараас MCS компаны санхүүгийн дэмжлэгтэйгээр эхлэн хэрэгжүүлж 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, DVD-д эмхэтгэн “Нотны сан-г гаргалаа.

Энэ нотын санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчдын бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн энэ бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн хадгалахаас гадна, Монголын соёлын өвийн төв, болон ССАЖЯ-д тус бүр нэг хувийг хадгалуулах ажээ.

Энэ төслийг хэрэгжүүлэхэд Монголын шилдэгүүдийн нэг “MCS” кoмпани нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэнд театрын хамт олон талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ төслийн үр дүнд театрын урын санд байгаа үндэсний сонгодог бүтээлүүдийн эх нот найдвартай хадгалагдах боломжтой болж, улмаар дэлхийн аль ч театрт тоглогдоход нотны хувь ямар нэг асуудалгүй болж Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах сайхан боломж нээгдэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11261
0 эможи
keyboard_arrow_up