“Харанга” хамтлагийн Европ дахь аялан тоглолтын хуваарь

2014 оны 10 сарын 31

 “Харанга” хамтлагийнхан 25 жилийн ойгоо  тохиолдуулан бүгд бие даасан тоглолтоо хийсэн Тухайлбал, гитарчин Я.Одсүрэн "Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа”,  дуучин Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул”, гитарчин Чука “Содон аялгуу”, бөмбөрчин Пүүжээ "HARANGA & Puje Drum Show" тоглолтоо тус тус толилуулсан.

 Тэгвэл чадварлаг, уран бүтээлчид маань 25 жилийн ойгоо тохиолдуулан Европын орнуудаар аялан тоглохоор болжээ. "Best of Haranga" аялан тоглолтын тов гарсан бөгөөд тоглолтын хуваарийг та бүхэндээ хүргэж байна.

  • Будапешт - 2014 оны11 сарын 02-нд
  • Женев - 2014 оны11 сарын 08-нд
  • Бельги - 2014 оны11 сарын 14-нд
  • Франц - 2014 оны11 сарын 15-нд
  • Лондон- 2014 оны11 сарын 10-нд
  • Швед- 2014 оны11 сарын 21-нд тус тус тоглоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11180
0 эможи
keyboard_arrow_up