Хүүхэлдэйн киноны наадам Москвад болно

2014 оны 10 сарын 29

Хүүхэлдэйн киноны олон улсын наадам энэ сарын 30-наас ирэх сарын 10 хүртэл Москва хотноо болно. Уг наадмаар хорь гаруй орны 400 орчим хүүхэлдэйн кино гаргах ажээ.

“Энэ удаагийн наадмын сэдэв нь хамгийн өргөн хүрээг хамарч болох шинжлэх ухаан болон супер баатрууд гэх мэт сэдэвтэй хийгдсэн уран зөгнөлт хүүхэлдэйн кино байх болно” гэж наадмыг зохион байгуулагчдын нэг Мария Терещенко хэлжээ. Наадам нь Оросын өнгөрсөн оны шилдэг хүүхэлдэйн кино, дэлхийн хамгийн нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртэж байсан гадаадын хүүхэлдэйн кино, мөн гэр бүлээрээ үзэж болох хүүхэлдэйн кино гэсэн гурван хэсгээс бүрдэх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10987
0 эможи
keyboard_arrow_up