“Номин талст” хамтлагийн "Unplugged" тоглолт өнөөдөр болно

2014 оны 10 сарын 29

“Стрингс” клубын хамт олон  10 жилийн ойгоо тохиолдуулан залуусын   хайртай хамтлаг дуучдын тоглолтоор бэлэг барьсаар байгаа билээ. Тэгвэл энэ удаад маш олон үзэгчдийн хүсэлтийн дагуу “Номин талст” хамтлагийн тоглолтоор бэлэг барьж байгаа юм байна.  Үзэгч фэнүүдийн хүсэн хүлээсэн “Номин талст” хамтлагийн тоглолт өнөөдөр “Мишээл экспо” төвд 19:00 цагаас болно.

Тоглолтын өмнө буюу 19:00 цагаас урьтаж ирсэн фэнүүдтэйгээр “Номин талст” хамтлагийнхан фен буланд уулзаж, зургаа авахуулж, гарын үсгээ зурж өгөх аж. Мөн тоглолт дээр нээлтийг нь хийж цоо шинэхэн цомгийн анхны худалдан авагчид болох боломжийг олгож байгаа юм.  Энэ удаагийн тоглолтод “Номин талст” хамтлагийнхан шилдгийн шилдэг 25 дуугаа амьдаар дуулж, үзэгчиддээ бэлэг барих юм. Тоглолтод хамтлагийн гишүүн Э.Хангэрэл оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

Тоглолтын тасалбар 40, 100 мянган төгрөг болон 100 ам.долларын үнэтэй байгаа юм. Одоогоор 100 мянган төгрөг болон 100 ам.долларын дуусан аж. Харин 40 мянган төгрөгийн үнэтэй тасалбарыг “Мишээл экспо” төвөөс очиж авах боломжтой ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10981
0 эможи
keyboard_arrow_up