Реппэр Цэцэгийн “Ном ба ирээдүй” хандивын тоглолт өнөөдөр болно

2014 оны 10 сарын 28

Реппэр Цэцэ “Ном ба ирээдүй” хандивын тоглолтоороо үзэгч, фэнүүдтэйгээ уулзана. Тоглолтод Цэцэтэй хамтран уран бүтээл гаргасан хамтлаг, дуучид оролцоx бөгөөд орлогоо 100 хувь Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд байрлаx 1-6 насны хүүхдүүдэд зориулсан номын санд зарцуулах юм. Түүний хувьд сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог нэгэн. Нийгэмд тустай үйлсийнхээ талаар Цэцэ “Хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх хэрэгтэй. Монголчууд “Эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй сайн хүн болоорой” гэж ерөөдөг. Залуусыг спиртлэг бус амьдрахыг уриалахаас гадна ирээдүйнхээ төлөө санаа тавьж хандивын тоглолт зохион байгуулахаар шийдлээ. Тоглолтын орлогоо хүүхдийн номын танхим байгуулах ажилдаа зарцуулна” хэмээсэн. Тэгэхээр түүний тоглолтод амжилт хүсэх нь зүйн хэрэг биз. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10921
0 эможи
keyboard_arrow_up