Намрын уянга яруу найргийн наадам зохиогдох гэж байна

2014 оны 10 сарын 28

"Бид Монголын Хүүхэд Залуус" ТББ, Хан- Уул дүүргийн 2-р хороо, Фэйсбүүк сургууль 10е ангитай хамтран нийслэлийн Хан- Уул дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй "НАМРЫН УЯНГА" яруу найргийн наадам 2014 оны 11 сарын 1-нд тус дүүргийн соёлын төвд болох гэж байна. Энэхүү наадмын зорилго нь ЕБСургуулиудын сурагчдын сэтгэлгээний цар хүрээг тэлж, сурагчдын бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах мөн яруу найргийн үнэлэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ монгол үг хэллэгийн арвин санг арвижуулж, өөрийн үзэл санааг зов зохистой илэрхийлж төлөвшүүлэхэд оршино. "НАМРЫН УЯНГА" яруу найргийн наадам нь 3 үе шаттай явагдах бөгөөд тус наадамд шалгарсан сурагчдын бүтээлүүдийг эмхэтгэж ном болгон уншигч олонд хүргэх ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10916
0 эможи
keyboard_arrow_up