“Миланы гэрэл зураг, видео, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа 2014” анх удаа Монголд

2014 оны 10 сарын 28

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Миланы гэрэл зургийн тусгал, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа 2014”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, Монголын буланг нээж үг хэлэв.

Бүгд Найрамдах Сингапур Улсад энэ сарын 23-26-ны өдөр зохион байгуулсан Сингапурын Олон улсын гэрэл зургийн дөрөвдүгээр наадам, “Миланы гэрэл зураг, видео, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа 2014”-т анх удаа Монголын булан нээгдсэн юм. Уг буланд Монголын тал нутгаар морин аялал хийхдээ буулгасан Австрали улсын гэрэл зурагчин Сили Брандтын шилдэг бүтээлүүдийг тавьсан юм.
Фабио Кастелли гэрэл зургийн үе үеийн хувьсгал, гэрэл зургийн илэрхийлэл, түүнийг орчин үеийн урлагийн бүтээл болохыг олон нийтэд таниулах зорилгоор 2011 онд анх Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо “Миланы гэрэл зураг, видео, дүрслэх урлагийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байсан байна.

Энэ жил тус үзэсгэлэн худалдаа Сингапурын алдарт Marina Bay Sands-ын 3500 хавтгай дөрвөлжин метр талбайд Сингапурын Олон улсын гэрэл зургийн дөрөвдүгээр наадмын хамт нээгдэж байгаа бөгөөд 25000 хүн үзэж сонирхохоор бүртгэгдсэн байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10876
0 эможи
keyboard_arrow_up