Чингисийн талбайд рок поп, хамтлаг дуучдын тоглолт болно

2014 оны 10 сарын 28

Улаанбаатар хотын 375 жилийн ойг угтсан ажлыг бэлтгэх, зохион байгуулах, тэмдэглэн өнгөрүүлэх таван салбар хороо байгуулж, хороо бүр чиглэлийн дагуу хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм байна. Жишээлбэл:

•           Төсөв, санхүүгийн асуудал хариуцсан салбар хороо

•           Зохион байгуулалтын асуудал хариуцсан салбар хороо

•           Тохижилт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан салбар хороо

•           Соёл урлаг, спорт, ёслолын арга хэмжээний асуудал хариуцсан салбар хороо

•           Мэдээлэл сурталчилгаа, хэв журам, аюулгүй ажиллагааг хариуцсан салбар хороод ажиллаж байгаа ажээ.

“Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх” “Шөнийн Улаанбаатар” “Эх орны голомт” зэрэг номын нээлтээр энэ сарын 23-нд эхэлсэн Нийслэл хотын 375 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байгаа билээ. Харин энэ сарын 29-нд Чингисийн талбайд рок поп, хамтлаг дуучдын тоглолт болох бөгөөд энэ үеэр 375 жилийн ойн хаалтын арга хэмжээ явагдах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10873
0 эможи
keyboard_arrow_up