Филармоний 43 дахь жилийн нээлт болно

2014 оны 10 сарын 24

Улсын филармоний олон нийттэй харилцах албанаас өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд уран бүтээлийн 43 дахь жилийн нээлтээ угтаж нийслэлийн томоохон худалдааны төв болох SKY их дэлгүүр, Улсын их дэлгүүрт филармоний нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Тус өдөрлөгт симфони найрал хөгжимчид, биг бэнд Баян монгол; джаз оркестрын уран бүтээлчид оролцож нийслэлийн иргэдэд шилдэг уран бүтээлээ толилуулсан бөгөөд өдөрлөгт оролцож буй иргэдийн дунд уралдаан зохион байгуулж сонгодог хөгжим, джаз хөгжмийн DVD. CD-ний азтан тодруулж улсын филармоний CINEMA NIGNT тоглолтын урилга хожих боломжийг бүрдүүлсэн юм.

;Тус байгууллагаас уран бүтээлийн 43 дахь жилийн нээлтдээ зориулан 10- р сарын 30-нд Дэлхийн болон монголын шилдэг киноны хөгжмийн концерт, 10-р сарын 31-нд шилдэг уран бүтээлийн New season -2015 тоглолтоо нийслэлийн соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтаа хийж буй бөгөөд уран бүтээлийн жилийн нээлтийн тоглолт нь симфони найрал хөгжим, Морин хуур чуулга, биг бэнд Баян монгол джаз оркестр, Гоцлол дуучдын шилдэг уран бүтээлийг нэгэн тайзнаа үзэх, сонсох алтан боломжийг бүрдүүлдэгээрээ бусад төлөвлөгөөт тоглолтуудаас онцлогтой юм. Хөгжмийн яруу эгшгээс ухаарал, уяралыг мэдэрцгээе. Та яараарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10701
0 эможи
keyboard_arrow_up