Түүхэн жүжгүүдээр үзэгчдэдээ бэлэг барина

2014 оны 10 сарын 23

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн аравнэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж,  өөрийн үндэсний сор болсон түүхэн жүжгүүдээр үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэ оны аравнэгдүгээр сарын 7-ны өдөр Б.Цогнэмэхийн зохиол,

Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр үзвэрийн жилийн нээлтийн тоглолтоо эхлүүлнэ.  Үргэлжлүүлээд Б.Шүүдэрцэцэгийн зохиол, УГЗ Б.Баатарын найруулга “Ану хатан”,  Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Тамгагүй төр”, Софоклийн зохиол СТА Ч.Түвшингийн найруулга “Эдип хаан”. УГЗ Ш.Гүрбазарын зохиол, УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Оролмаа эх”,   Д.Равжаагийн “Саран хөхөө”, С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10663
0 эможи
keyboard_arrow_up