Г.Ундармаа кино хийж байна

2014 оны 10 сарын 23

Хамтлагаасаа гарсан жүжигчин Г.Ундармаа кино найруулан хийж байна. Одоогоор ямар кино гэдгээ нууцлаж байгаа ч түр хугацааны завсарлага авсан байгаа гэнэ. Учир нь, “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд хэрэгт холбогдож, тэднийг шүүх хуралд оролцох ажил болоод энэ асуудалтай холбоотой хэрэгт нэг хамтлагт хүчин зүтгэж байсны хувьд хүн чанар гарган эгчийн ёсоор оролцсон гэнэ.

Г.Ундармааг хамтлагаасаа гарах болсон шалтгаан нь ахлагч Бооёотойгоо хэл амаа ололцохгүй, мөнгө төгрөгнөөс болж гарсан гэх мэдээлэл байсан ч тэд үүнийг үгүйсгэж, “Тийм зүйл ердөө байхгүй. Манай Ундраа өөрийнхөө хүсэлтээр өөр чиглэлээр ажил хийхээр гарч байгаа юм шүү” гэдгийг Бооёо илэрхийлсэн байдаг. Мөн Г.Ундармаа ч мэдэгдэл гаргасан удаатай.

Ийнхүү хамтлагаасаа гарсан жүжигчин бүсгүй кино зохиол бичиж, найруулж байгаа сурагтай. Түүний хувьд өмнө нь “Single Ladies” кинонд дүр бүтээхээс гадна продюссерээр нь ажиллаж, мундаг чадвартай нэгэн гэдгээ харуулсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10662
0 эможи
keyboard_arrow_up