“Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжиг өнөөдөр тайзнаа

2014 оны 10 сарын 23

Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар 2014 оны 4 сараас долоон өөр ертөнц долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төслийг хэрэгжүүлж эхлэсэн нь өдгөө амжилттай хэрэгжиж 6-н бэсрэг жүжгийг өөрийн тайзнаа амьлуулаад  байгаа билээ.  

Өнөөдөр буюу 10 сарын 23-нд Люсиль Флетчер зохиол  СТА Ч.Түвшингийн найруулга “Уучлаарай та дугаар андуурч” триллер драмын жүжиг үзэгчдийн хүртээл болох гэж байна.

“Уучлаарай та дугаар андуурч” жүжигт амьдралынхаа ихэнх жилийг хэвтэрт өнгөрүүлсэн хатагтай Стивенсон өөрийн төрсөн өдрөөр нөхөр Альберт руу залгахаар харилцуур авна. Гэвч тэрээр сүлжээ андуурч санамсаргүй  аймшигт аллагын талаархи захиалгат хэргийг сонсож байгаагаар жүжиг эхэлнэ.

Жүжиг цааш санаанд оромгүй, гэнэтийн үйл явдлаар үргэлжлэх бөгөөд айдас түгшүүр, сэжиг таамаг, хардлага сэрдлэг дунд хэн нэгнийг аврах гэсэн оролдлого нь яван явсаар өөрийгөө аврах оролдлого болж хувирна. Өөрийн хамгийн хайртай хүний гарт амиа алдах тэр үнэнийг мэдсэн хөөрхий эмэгтэй тулаад ирсэн аймшигт хором мөч бүрт аврал эрнэ...

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10648
0 эможи
keyboard_arrow_up