Рианна реппер Дрейк, Никки нартай хамтран дуулна

2014 оны 10 сарын 23

Дуучин Рианна рэппер Дрейк, Никки Минаж нартай хамтран ажиллаж байгаа гэнэ. Чадалтай хоолой, тачаангуй төрхөөрөө алдартай дуучин бүсгүй сүүлийн үед наймдах цомгийнхоо ажлыг эхлүүлээд тун чиг завгүй яваа сурагтай.

Уран бүтээлч хүний хувьд үзэгч сонсогчиддоо барих хамгийн том бэлэг яах аргагүй сайн уран бүтээл гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй. Тэгвэл энэ удаагийн цомогтоо Рианна нэртэй, алдартай хоёр ч рэппертэй хамтран дуулсан шинэ бүтээлээрээ шүтэн бишрэгчиддээ бэлэг барих гэнэ.

Ойрын хүмүүсийнх нь хэлсэнээр Рианна энэ зун Дрейктэй хамтран дуулсан дуугаа бичүүлсэн бол өнгөрөгч сард Никкитэй дуулсан дуугаа бичүүлсэн аж. Рианна өмнө нь Дрейктэй “Take Care”, Никкитэй “Fly” дуунуудыг хамтран дуулж байсан юм. Рианнагийн цомог ирэх сарын 25-ны өдрөөс худалдаанд гарч эхлэх юм байна.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10647
0 эможи
keyboard_arrow_up