Холливудын уран бүтээлчдийг эх орондоо авчирна

2014 оны 10 сарын 22

Амеркийн кино зураглаачдын холбооноос зохион байгуулдаг олон улсын кино зураглаачдын сургалт АНУ-ын Лос Анжелас хотноо буюу Холливудад гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй. Уг сургалтанд манай залуу уран бүтээлчдийн төлөөлөл зургийн найруулагч Д.Ангараг оролцож байгаа ажээ. Эл сургалт нь аравдугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд 24-нд дуусах юм байна. Манай залуу уран бүтээлчийн хувьд тус сургалтанд хоёр дахь удаагаа оролцож байгаа гэнэ.

  Түүнтэй холбоотой кино сонирхогчдод хүргэх нэгэн сайхан мэдээ хүргэхэд Д.Ангараг Холливудын кино уран бүтээлчидтэй хамтран бүтээх гэж буй “Precious” буюу “Ялдамхан” киноны ажлын уулзалт өчигдөр болж өнгөрсөн бөгөөд Холливудын найруулагч Петер Грей, зохиолч Деанна Исмаил нартай хамт арваннэгдүгээр сард эх орондоо газардах нь ээ.

Сонирхуулахад Д.Ангараг маргааш буюу аравдугаар сарын 23-нд “The Fosters” олон ангит киноны зургийг авах юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10566
0 эможи
keyboard_arrow_up