Жүжигчин М.Наранмөнх “Emerald men” продакшн байгуулжээ

2014 оны 10 сарын 21

Монгол Улсын Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Захиа” дууны клипээр гараагаа эхэлж, МҮОНТ-ийн “Хэцүү анги” киноны Билгүүний дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон жүжигчин М.Наранмөнх удам залгасан авьяасаа  “Ахан дүүс”, “Тэнгэрийн хүү”, “Миний ах атаман” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд чадварлагаар харуулаад байгаа.

Тэрээр найзуудынхаа хамтаар өөрийн гэсэн продакшн байгуулжээ. Л.Ариунболд, Э.Мөнхтулга, М.Наранмөнх гэсэн залуу жүжигчид “Emerald men” продакшныг байгуулсан байна. Бүгд Соёл урлагийн их сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчид ажээ.  “Emerald men” продакшн тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10453
0 эможи
keyboard_arrow_up