Женнифер Лопес өөрийн нэрэмжит гудамжтай болох нь
2014 оны 10 сарын 21

Латин Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопесын улаан фэнүүдийн нэг нь одыг дэмжих томоохон аян өрнүүлжээ. Эдгардо Луис Ривера хэмээх нэртэй фэн бүх шүтэн бишрэгчийг нь Бронксын нэгэн гудамжийг “Женнифер Лопесын өргөн чөлөө” болгон нэрлэх хүсэлтэд гарын үсэг зурахыг уриалжээ.
Ривера Нью-Йоркийн энэхүү дүүргийг зүгээр ч нэг сонгоогүй юм. Учир нь дуучин бүсгүй Бронкст олон жил амьдарч байжээ. Одоогоор энэхүү хүсэлтэд 1300 гаруй хүн гарын үсэг зураад байна.
Түүнчлэн Риверагийн гаргасан энэхүү санаачилгыг жүжигчин Кристин Ченовет дэмжсэн гэнэ. Хэрвээ энэ хүсэлтэд олон хүн гарын үсэг зурвал Бронксын олон нийтийн зөвлөлөөр ирэх сард хэлэлцүүлэх юм байна.
Сонирхуулахад Бронкс нь Нью-Йоркийн гэмт хэргийн гаралт хамгийн өндөртэй дүүргийн нэг юм. Гэхдээ энэ дүүрэг Латин Америкийн хөгжим, хип хоп соёлын өлгий гэдгээрээ алдартай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









10443
0 эможи