"Pussycat Dolls" хамтлаг эргэн нэгдэнэ

2014 оны 10 сарын 20

Николь Шензингер ахлагчтай "Pussycat Dolls" хамтлаг эргэн нэгдэхээр болжээ. Хэсэг хугацаанд хувийнхаа уран бүтээлдээ анхаарал хандуулаад байсан "Pussycat Dolls" хамтлагийн гишүүд хамтлагаа шинэчлэн байгуулахаар болсон байна. Энэ тухай дуучин Николь Шензингер "Тун удахгүй "Pussycat Dolls"-ийнхон эргэн нэгдэх болно. Бид нэг нэгнээ маш их санасан байна. Бидэнд урам хайрлаарай" хэмээн "Essence" сэтгүүлд ярьсан байна. Тус хамтлагийн гоцлол дуучин Николь Шензингер 2009 оны эхээр хамтлагаа орхиж буйгаа зарлаж, хувийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Николь Шензингер гарсны дараа хамтлагийн нүүр царай гэгддэг Кармит Бакар хамтлагаасаа гарснаар "Pussycat Dolls" хамтлаг албан ёсоор тарсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10405
0 эможи
keyboard_arrow_up